Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд Хятадын хоёр чуулганд анхаарлаа хандуулсаар байгаа бөгөөд Хятадын авч байгаа баян ядуугийн зөрөө ихсэхээс сэргийлэх, нийгмийн баталгааг эрчимжүүлэх зэрэг иргэдийн амьдралыг сайжруулах арга хэмжээнд голчлон анхаарлаа хандуулж байна.
Сингапурын "Лянь хэ зао бао" сонинд нийгэм нийт ард иргэдийн сэтгэл санааг нөлөөлөх асуудал-- жишээлбэл иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хүнсний аюулгүй байддал, нийгмийн баталгаа, байгаль орчныг эвдэх зэрэг асуудал нь Хятадын хууль тогтоох байгууллагын ажлын чухал тал болсон байна гэж мэдээлэв.
Оросын "Шинэ известия" сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, хөгжлийн чанар , авилгаас сэргийлэх, эрчим хүчний зарцуулалт ихсэх, ядуу баяны зөрөө ихсэх зэрэг асуудлыг авч үзэх ёстой гэж Хятадын засгийн газар үзэж байна. Хятадын засгийн газрын арга хэмжээ нь зөв, Хятадын засгийн газрын эдийн засгийн стратеги маш бодитой гэснийг практик харуулж байна гэжээ .
Японы "Тикио шимбун", "Емиүри Шимбун" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ерөнхий сайд Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайланд иргэдийн амьжиргааны асуудлын талаар дурдсан асуудлыг мэдээлэв.
Монгол улс, Арабын Нэгдсэн Эмирт Улс , Танзани, Куба зэрэг орны хэлвэл мэдээллийн хэрэгсэлүүд ч Хятадын хоёр чуулганы тухай мэдээлсэн бөгөөд Ерөнхий сайд Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайланд онцгой анхаарал хандуулав. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|