Бээжингийн олимпийн наадам эхлэхэд 5 сар хүрэхгүй хугацаа үлдэж байна, Тайваний ард иргэд олимпийг хүсэн хүлээж байгаа бөгөөд Бээжинд очиж олимпийн тэмцээнийг сонирхохыг хүсэж байна гэж Хятадын Тайвэй хотын Олимпийн хорооны даргын орлогч Цай Цижуэ саяхан Тайвэйд хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн олимпийн Тайваньд хуваагдсан тасалбар 556 байгаа, гэвч өнгөрсөн оны 1-р сарын байдлаар Тайваний ард иргэдээс төрөл бүрийн тэмцээний нийт 1700 ширхэг тасалбар авах өргөдөл өгсөн байна. Морин спорт болон гимнастикаас гадна Тайваний ард иргэд мөн хөнгөн атлетик , усанд үсрэлт болон сэлэлт, сагсан бөмбөг, зэрэг тэмцээнийг сонирхохыг хүсэж байна гэжээ. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|