Урилгаар Хятадад айлчилж байгаа Японы хүүхэд залуучуудын найрсаг төлөөлөгчид 11-ний өдрөөс Хятадын олон газарт танилцан айлчилж байгаа бөгөөд Хятадын залуустай өргөн хүрээнд уулзалт хэлэлцээ хийх юм байна.
1000 хүүхэд залуусаар бүрэлдсэн энэ төлөөлөгчид нь Шанхай, Чүнчин, Чэндү, Далянь, Гуанжөү зэрэг 5 хотод хэсэг хуваан зочлох бөгөөд, Хятадын их, дунд сургуулийн оюутан сурагчидтай яриа уулзалт хийх юм байна.
Төлөөлөгчид мөн 15-ны өдөр Бэжинд болох "Хятад, Японы хүүхэд залуучуудын найрсаг харилцааны жил"-ийн нээлтийн арга хэмжээнд оролцно.
"Хятад, Японы энх тайван найрамьын тухай гэрээ" байгуулагдсны 30 жилийн ойг тэмдэглэхийн төлөө, хоёр орон 2008 оныг "Хятад, Японы хүүхэд залуучуудын найрсаг харилцааны жил" болгож, "Маргааш нэн сайн сайхан байх болно" гэсэн уриан доор зохиож байгаа юм. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|