Олимпийн наадмын үеийн Бээжингийн агаарын чанар баримжаанд хүрэх нь баталгаатай юм гэж Хятадын Байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газрын орлогч дарга Жан Лижүнь 11-ний өдөр Бээжинд хэллээ.
БХАТИХ-ын жил тутмын чуулганы мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, 1998 оноос Бээжин хот агаарын бохирдлыг арилган цэвэрлэхээр чармайсан юм. 2001 оны 7-р сард Бээжин олимпийн хот болсоны дараа энэ ажил цаашид эрчимжив. Өнөөгийн байдлаар, Бээжин хот арилган цэвэрлэх 200 грауй төрлийн үүргийг биелүүлж, нийт хөрөнгө оруулалт нь 120 грауй тэрбум юаньд хүрч, Бээжингийн агаарын чанар тодорхой сайжирсан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн хугацааны агаарын чанарыг батлахад Бээжингийн ойр хавийн нутгууд хамтран ажиллаж, цогцолбор арга хэмжээ авах хэрэгтэй байна. Өнөө Хэбэй, Өвөр Монгол, Шаньдүн, Тяньжинь Шаньши зэрэг муж хот нүүрс түлж цахилгаан үүсгэх, барилгын материал, цемент зэрэг аж ахуйн нэгжийг цэгцэлэн цэвэрлэж, Бээжингийн агаарын чанарыг баталж байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|