• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 17:38:13    
Хорин таван тонны даацтай том пуужин судлан хийж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын Зөөгч пуужингийн техникийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Лян Шяохүн тун саяхан хэлэхдээ, Хятадын судлан үйлдэж байгаа том зөөгч пуужин Чан Жэн 5-р пуужингийн даац 25 тоннд хүрч, 2014 оноос хойш саран дээр явах тэрэг, том дагуул болон сансрын станц хөөргөх боломжтой байна гэжээ.

     Чан Жэн 5-р зөөгч пуужин нь энэ оны 10-р сард зураг төслийн үе шатнаас анхны загварыг хийх үе шатанд шилжиж, газар дээр олон туршилт хийж, эцэст нь анхны нислэг хийлгэх болно. Энэ пуужин нь хоргүй, бохирдолгүй байхаар зорилт болгох юм. Өнөө бие даан судлан үйлдсэн том пуужингийн хөдөлгүүрийн туршилт амжилттай болсон байна гэж тэрээр хэллээ.

     Жилд 12 ширхэг том пуужин үйлдвэрлэх зураг төсөл хийсэн пуужин үйлдвэрлэх бааз өнөө Хятадын хойд нутгийн далайн боомтын хот Тяньжиньд шамдан байгуулагдаж байгаа бөгөөд, Хятадын өмнөд нутгийн Хайнаний дагуул хөөргөх төв ч 2014 онд ашиглалтад шилжих болно. Чан Жэн 5-р пуужинг эндээс хөөргөх юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\