Хятад улс цаг уурын өөрчлөлтөд зөв хандахыг маш чухалд үзэж, үр ашигтай арга хэмжээнүүд авсан байна. Бээжин болон Хятадын агаар мандлын чанар улам сайн болох болно гэж Хятадын гадаад хэргийн сайд Ян Жэчи 12-ны өдөр илэрхийлжээ.
Ян Жэчи 12-ны өдөр Бээжинд болсон 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, Бээжингийн оломпид оролцох дэлхийн зонхилох тамирчид Бээжингийн агаар мандлын чанарт сэтгэл ханамжтай бөгөөд итгэл дүүрэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|