Энх тайвнаар хөгжиж, солилцоо хийж ойлголцон, харилцан ашигтай хамтран ашиг хүртэн, хамтран ажиллаж эвсэг зохицонгуй байх гэдэг бол Хятадын дипломат бодлогын шинэ санаа, шинэ ухаагдахуун болно гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи 12-ны өдөр илэрхийлжээ.
Ян Жечи 12-ны өдөр Бээжинд болсон 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй явах болно.
Дэлхийн олон орон, хөгжингүй орон гэсэнгүй хөгжиж байгаа орон ч гэсэнгүй бүгд энх тайван хөгжлийн замаар замнаж, энх тайвны аргаар хоорондын асуудлаа зохицуулж, эе эвтэй харилцаж хамт хөгжих хэрэгтэй гэжээ.
Хамтран ажиллаж эвсэг зохицонгуй байх талаар Ян Жечи хэлэхдээ, Хятад улс бат бэх энх тайван, хамтдаа цэцэглэн хөгжсөн, эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулах харалт дэвшүүлсэн байна. Энэ нь Хятадын дипломат бодлогын алс хэтийн харалт бөгөөд мөн ч бодит үүрэг мөн.
Дэлхийн олон оронтой хамтран эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг тулд, дэлхий дахины нэн сайн сайхны төлөө нэн их хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|