• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-12 15:19:12    
Ян Жечи: Хятад, Оросын харилцааны хэтийн хөгжилд сэтгэл хангалуун байна

Хятадын Олон Улсын Радио

      12-ны өдөр болсон 11 дэх удаагаа сонгогдсон БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи хэлэхдээ: Хятад Оросын харилцааны хэтийн хөгжилд сэтгэл хангалуун байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: Хятад, Оросын харилцааг хөгжүүлэхэд голдуу 4 талын ажил хийх ёстой.

    1. Дээд хэмжээний уулзалтын хэлхээ холбооны механизмыг цаашид эрчимжүүлж, хоёр талын дээд хэмжээний харилцан айлчлалтыг хэвээр байлгаж, нөгөө талын гол ашиг сонирхлын талаар бие биеэ дэмжих хэмжээг нэмэгдүүлнэ.

     2. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжлуулж, худалдааны дэг журмыг зүгшрүүлж, эдийн засаг худалдааны харилцааг шинэ түвшинд хүргэхээр чармайна.

     3. Хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, 2009 онд Хятадад зохиогдох "Орос хэлний он" болон 2010 онд Орост зохиогдох "Хятад хэлний он"-ыг сайн зохион байгуулж, солилцоог эрчимжүүлнэ. Эцсийн нэг зүйл нь олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг хоёр тал улам эрчимжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг цаашид эрчтэй ахиулна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\