3-р сарын эхээр Хятадын АТИХ болон УТЗЗ-ийн жил тутмын чуулган Бээжинд чуулснаас хойш, улам олон хятад хүмүүс сүлжээ, гар утсаар дамжуулан хоёр чуулганд санал зөвлөлгөө өгч байна.
Хоёр чуулганы хугацаанд , Синьхуа сүлжээ, Хятадын сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн сүлжээ болон Шиньлан сүлжээ, Тэншүнь зэрэг худалдааны сүлжээ ярианы тавцан, блог, сүлжээний санал асуулга, мессеж зэргээр дамжуулан сүлжээ ашиглагчидтай харилцах арга хэмжээ өрнүүлэв. 3-р сарын 11-ний өдрийн байдлаар, Синьхуа сүлжээний явуулсан "Сая олон уншигчид ерөнхий сайдтай ярилцлага хийх" гэсэн сүлжээгээр ярилцах ажиллагаанд давхардсан тоогоор 100 сая хүн оролцов. Тэншүнь сүлжээний явуулсан " Асуух зүйл байвал ерөнхий сайдаас асууна уу" гэсэн ярилцлагад сүлжээ ашиглагчдын 100 мянган ширхэг захиаг хүлээн авчээ.
Бүртгэлээс үзвэл, Хятадын сүлжээ ашиглагчид 210 саяд хүрч, дэлхийд хоёрдугаар байранд орж байна. Нийт хүн амын гуравны хоёр хувь нь гар утас ашиглаж байгаа юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|