Хятад улс ажил үгүй гэр бүлийнхнийг дахин ажлаар хангахад идэвхтэй туслан дэмжиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүртгэлээс үзвэл, 2007 оны 6-р сард ажил үгүй гэр бүлд дэмжин туслах ажлыг бүх талаар зохион байрлууснаас хойш жилийн сүүлч болтол, Хятадын хэмжээнд ажил үгүй 800 гаруй мянган гэр бүлийнхэнд туслан наандаж өрхийн нэг гишүүнд нь ажил олж өгсөн байна. Энэ нь ажил үгүй гэр бүлийн нийт тооны 99.9 хувийг эзэлсэн юм байна.
Ажилгүй гэр бүл гэдэг нь гэр бүлийн хөдөлмөрлөх насны хүмүүсийн дунд нэг ч хүн ажил байхгүй , амьдралын наад захын батлагаа эдлэж байгаа айл өрхийг хэлж байгаа юм.
УТЗЗ- ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, нэрт аж ахуйн эзэн Лю Юүнхао хэлэхдээ, ажилгүй гэр бүлийг дахин ажлаар хангах асуудалд чиглүүлэн Хятадын олон муж хот татвар хураамжийг хэлтрүүлэхээр дамжин бага хэмжээний зээл олгох тэрчлэн ажлаар хангах болон ажил үйл эрхлэх курс дамжаанд үнэ төлбөргүй хамрах зэрэг тэтгэн дэмжих бодлого хэрэгжүүлэн нэн олон ажил үгүй гэр бүл, ядуу хүн ардыг ажлаар дахин хангаж байна гэжээ . \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|