Хятад, Америкийн харилцаа бол маш чухал хоёр талын харилцаа, хоёр орны бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 12-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Ян Жэчи БХАТИХ-ын ээлжит чуулганы мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад, Америкийн худалдаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжлөө. Энэ нь хоёр талд ашигтай юм гэжээ. Америк, Хятадын худалдаанд алдагдалтай байгаа нь олон талын учир шалтгаанаас болсон юм гэж сайд тэрээр үзлээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадад дээд техникийн бүтээгдэхүүн экспортлох талаар Америк "дэндүү хааж" байгаа, энэ бол мөн Хятадын талд ашигтай, Америкийн талд алдагдалтай байгаагийн чухал шалтгаан болно. Америкаас импортоо нэмэгдүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хятадын зах зээл бол хэрэг дээрээ Америкийн экспортийн зах зээлийн хамгийн түргэн өсөн нэмэгдэж байгаа зах зээл байгаа юм. Америкийн талтай цаашид зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ болон бусад мехнизмийг хөгжүүлэн, нэн их бүтээлч үүрэг гүйцэтгэж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцаагаар хоёр ард түмэнд нэн их ашиг тус хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|