Хятад улсын дарга Хү Жиньтаогийн ойрын үе Японд хийх төрийн айлчлал хоёр орны харилцааг тодорхой хөгжүүлэх болно гэж Хятадын хэргийн сайд Ян Жэчи 12-нд хэлсэн байна.
Тэрээр БХАТИХ-ын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Японы сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, дарга Хү Жиньтао ойрын үе Японд төрийн айлчлал хийнэ гэж хоёр тал тогтлоо. Энэ айлчлал нь лавтай хоёр орны харилцааг тодорхой хөгжүүлэх болно. Хоёр орны Гадаад хэргийн яам өнөө бэлтгэл ажлаа идэвхтэй хийж байгаа бөгөөд энэ ажил урагштай ахиж байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|