• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-12 17:50:00    
Солонгосын хойгийн цөмийн асуудлаар холбогдох талууд цаашид хүчин чармайлт гаргах ёстой

Хятадын Олон Улсын Радио

      Солонгосын хойгийн цөмийн асуудлаар холбогдох талууд цаашид хүчин чармайлт гаргаж, зургаан талт хэлэлцээгээр тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг түргэн биелүүлэгтүн гэж Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 12-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.

     Ян Жечи мөн өдөр 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, холбогдох талууд тэвчээртэй байж, бүтээлч сэтгэхүйгээр, урагш алхам хийж, хамтарсан мэдэгдлийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг тэнцвэртэй хэрэгжүүлэх ёстой гэж Хятадын тал хүсэж байна гэжээ.

      Сайд Ян Жечи хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, түүний энх тайван тогтвортой байдлыг хэвээр байлгах, үүний улмаар зүүн хойд Азид эвсэг зохицонгуй байдлыг биелүүлэхэд Хятад улс идэвхтэй бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ. /Хүчит орчуулж, Урангоо хянав/