Хүнсний аюулгүйн байдлын урт удааны механизм тогтооход холбогдуулан Японы талтй зөвшлцөөн хийж, Хятад Японы худалдааны хөгжлийг цаашид хөгжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэж Хятадын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин 12-ны өдөр Бээжинд хэлэв.
БХАТИХ-ын ээлжит чуулганаас хийлгээсэн хэвлэлийн бага хурал дээр сайд Чэнь Дэмин хэлэхдээ, Хятадын засгийн газар бараа бүтээгдэхүүн, ялангуяа хүсний бүтээгдхүүний аюулгүй байдал, чанарын асуудлыг маш чухалд үздэг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөө Хятадаас Японд экспортолсон багшнаас тарианы хор илрсэн хэрэг бол тусдаа нэг хэрэг мөн, харин үйлдвэрлэх боловсруулах явцад гарсан чанарын асуудал биш гэснийг Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Японы ард иргэд, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цөмөөрөө үзэж байна гэжээ. /Хүчит орчуулж, хянав/
|