Хятад улсын дарга Жү Жинь Тао 13-нд Бээжингээс, Оросын Ерөнхийлөгч Владимир Путины болзсоны дагуу түүнтэй утсаар ярьжээ. Дарга Жү Жинь тао хэлэхдээ, Ерөнхийлөгч Владимир Путин засгийн эрх барьснаас хойш Хятад Оросын харилцаа эрүүлээр гүнзгийрэн хөгжиж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа баялан амжилт олсон байна. Хоёр орон Хятад Оросын сайн хөршийн найрсаг харилцааны гэрээ байгуулж, түүхнээс үлдэж ирсэн хийн шугамын асуудлыг туйлбартай шийдэн зохиолж, "улсын жил"-ийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 21-р зууны олон улсын дэг журмын тухай хамтарсан мэдэгдлийг хамтаар нийтлүүлсэн юм гэжээ. Ерөнхийлөгч Владимир Путины Хятад Оросын стратегийн түншийн харилцааны хөгжилд жиндэй хувь нэмэр үзүүлснийг Дарга Жү Жинь тао үнэлэн сайшаагаад хоёр талын хамтын чармайлттайгаар Хятад Оросын стратегийн түншийн харилцаа лавтай тасралтгүй шинэ шатанд ахина гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Орос Хятад бол стратегийн түнш, Орос Хятадын харилцааг Оросын тал маш чухалчилдаг. Хоёр тал "улсын жил"-ийн арга хэмжээний хүрээнд 600 гаруй үйл ажиллагаа зохион явуулсан. Хоёр талын худалдаа тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Олон улсын үйл хэрэгт ч сайхан хамтран ажилласан. Хоёр орны удирдагчид үргэлжлэн нягт харилцаж, Орос Хятадын стратегийн түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхээр хамтаар чармайхыг Оросын тал хүсэж байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулав\
|