• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 10:00:03    
Хүний эрхээр шалтаг болгож бусад орны дотоод хэрэгт оролцлого хийхийг эрс эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 12-ны өдөр Америкийн Төрийн департаментын саяхан нийтэлүүлсэн Хятадын хүний эрхийн тухай тайлантай холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулах үед хэлэхдээ, Хятад улс эрх тэгш харилцан хүндэтгэсний үндэс дээр дэлхийн олон оронтой хүний эрхийн асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байна. Гэвч ямарваа улс орны хүний эрхийн асуудлаар шалтаг болгон бусад орны дотоод хэрэгт оролцлого хийхийг эрс эсэргүүцнэ гэжээ.

      Чинь Ган тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар хүний төлөө гэсэн эрх барих үзэл баримтлалыг баримталж, хуулийн дагуу хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулж, ардчлалыг өрөгжүүлэн, эрх зүйг чангатгаж, хүний эрхийг баталгаажуулахын төлөө хэлбэрэлтгүй чармайн бөгөөд хүрсэн асар их ололт амжилтыг олон улсын хамтын нийгэмлэг нийтээр харж байгаа юм гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ, Америкийн Төрийн департаментын нийтэлүүлсэн "2007 оны улс орнуудын хүний эрхийн тайлан" гэдгийн Хятадын хэсэгт бодит байдлыг цаашид мушгин гуйвуулж, Хятадын хүний эрхийн байдлыг ёс бусаар дайрч, Хятадын үндэстэн ястан, шашин суртахуун, хууль зүйн дүрэм тогтолцоог ёс бусаар зэмлэн буруушаасан байна. Иймэрхүү үйл ажиллагаа нь маш буруу бөгөөд биелэгдэж чадахгүй юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\