• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 10:41:45    
Хятадын хар төмөрлөгийн ажил төрлийг шинээр эмхлэн байгуулах болно

Синьхуа Агентлаг

      Ирэх 3 жилд Хятадын хар төмөрлөгийн ажил төрөл түүхэн их цар хэмжээтэй шинээр эмхлэн байгуулагдаж, 2010 гэхэд, өмнө 10-д орох хар төмөрлөгийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүх Хятадын хар төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хүчин чадлын 50 хувийг эзлүүлэх зорилтыг биелүүлэх болгоно гэж Хятадын Хар төмөрлөгийн аж үйлдврийн нийгэмлэгийн дарга Жан Саоган саяхан Бээжинд илэрхийлэв.

      Жан Саоган 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төвөөс хийлгэсэн хар төмөрлөгийн ажил төрлийн "үйлс бүтээх болон хөгжил" гэсэн тусгай сэдэвийн ярилцлага дээр ингэж хэлсэн юм.

      Энэ онд 65 хувийн төмрийн хүдрийн үнэ өссөн байдал нь Хятадын хар төмөрлөгийн ажил төрөлд асар их өртгийн дарамт учруулсан байна. Үүний зэрэгцээ, гадаадын хар төмөрлөгийн аж ахуйн нэгжийн ихээр бэлтгэн нийлүүлэх алхам ч Хятадын хар төмөрлөгийн аж үйлдвэрийн зэрэглэлийг дээшлүүлхийг түргэтгэсэн байна. Саяхан, дэлхийн хар төмөрлөгийн хамгийн том компани----Энэтхэгийн Арселормиттал корпораци Хятадын Дүн Фан корпорацийг худалдан авснаа мэдэгдсэн байна. /Хүчит орчуулж, Урангоо хянав/