• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 15:06:44    
Хот орж ажил хийж байгаа тариачидын эрх ашгийг хамгаалана

Синьхуа Агентлаг

      Хөдөлмөрийн гэрээний тухай хуулийг хэрэгжүүлэх боломж тохиолыг ашиглан, хот орж ажил хийж байгаа тариачидад туслан, тэдний эрх ашгийг хамгаалана гэж Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн даргын орлогч Сүнь Чүньлань 12-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

      Сүнь Чүнлань Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн симпозиум дээр хэлэхдээ, өнөөгийн болон хойшдын хэсэг хугацаанд үйлдвэрчний эвлэлийн хот орж ажиллаж байгаа тариачидын эрх ашгийг хамгаалах ажил нь хөдөлмөрийн гэрээний тухай хууль зэрэг хууль дүрмийг хэрэгжүүлхээр боломж тохиол болгон, хот орж ажил хийж байгаа тариачид үйлдвэрчний эвлэл байгуулан түүнд элсүүлэх, сургалт болон суртал ухуулга, цалин хөлсийг нь чирэгдүүлсэн асуудлыг зохицуулах, ардчилсан эрхийг биелүүлэх, хяналт шалгалтаа эрчимжүүлэх, дэмжин туслах ажлыг сайн хийх, хоёр талын эрх ашгийг хамгаалах мехнизм тогтоох зэрэг талаар шинэ ахицтай болгох явдал болно гэжээ.

      Сүнь Чүньлань хэлэхдээ, хот орж ажил хийж байгаа ядуу тариачидыг шат бүрийн үйлдвэрчний эвлэл нь дэмжин туслах чухал тал болгож, дэмжин туслах ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлсэн байна, Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл нь энэ онд нэгэнт 20 сая юань санхүүжүүлж, хот орж ажил хийж байгаа тариачидын төвлөрч байгаа хороолол болон гол болох барилгын гагарт номын өрөөний туршилтын цэгийг 1000 байгуулсан байна гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/