• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 16:17:41    
Шинжлэх ухаан техникийн төлөвлөгөөг ард түмний амьдралд зориулна

Хятадын Олон Улсын Радио

      2006-2010 онуудын 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Хятадын үндсэний шинжлэх ухаан техникийн төлөвлөгөөг иргэдийн амьжиргаанд түлхүү чиглүүлэх болно гэж Хятадын Шинжлэх ухаан техникийн ямны сайдын орлогч Лю Яньхуа 13-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

      Гадаад дотоодын сурвалжилагчдад ярилцлага өгөх үе Лю Яньхуа хэлэхдээ, 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын аж үйлдвэрийн шинжлэх ухаан техник болон иргэний амьжиргааны шинжлэх ухаан техникийн зардлын харьцааг 10-р таван жилийн хугацаанд 7:3 байснаас нь 5:5 болгов. Хөдөө тосгон, эрүүл мэнд, байгаль орчин, экологи, үйлдвэрлэлийн аюулгүйн байдал, эрчим хүч хэмнэх, гамшгийг багасгах зэрэг талд оруулах хөрөнгө мөнгө ихээр нэмэгдэлээ гэжээ.

      Лю Яньхуа хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Шинжлэх ухаан техникийн яам болон холбогдох салбар нь иргэний амьжиргаатай холбоотой шинжлэх ухаан техникийн ажиллагаанууд зохион байгуулса байна. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн яам зэрэг салбартай хамтран үр тарианы элбэг хураалтын төсөл хэрэгжүүлж, үр тарианы үйлдвэрлэлийг маш ихээр дайчилж, жил болгон тариачидад 30 тэрбум юаний шууд ашиг хүртээсэн байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/