• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 16:58:33    
Хятад улс олон нийтийн соёлын тогтолцооны байгуулалтыг түргэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Соёлын Яамны орлогч сайд Жөү Хэпин 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс олон нийтийн соёлын тогтолцооны байгуулалтыг тасралтгүй эрчимжүүлээд тодорхой үр дүнд хүрсэн байна гэжээ.

      Тэрээр дотоод гадаадын сэтгүүлчидэд ярилцлага өгөх үед хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс олон нийтийн номын сан, соёлын ордон, Музей зэрэг соёлын төхөөрөмжүүдийг байгуулж, соёлын ажил үйлст оруулах хөрөнгө оруулалтаа жил дараалан нэмэгдэж, 2001-2006 онуудад, бүх Хятадын соёлын ажил үйлст оруулсан нийт хөрөнгө оруулалтын жилийн өсөлт нь 10 хувиас давсан гэжээ.

      Жөү Хэпин хэлэхдээ, үүнээс гадна, Хятад улс бас бүх Хятадын соёлын мэдээллийн нөөц баялагийг хамтаар хуваалцах төсөл хэрэгжүүлж, шилдэг соёлын нөөц баялагийг дижиталжуулан боловсруулж, интернетийн сүлжээ, дагууль, тооны системийн телевизийн нэвтрүүлэг зэрэг хэлбэрээр үйлчилгээ хангасан байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\