Гурван Хавцлын аялал жуулчлалын район энэ жил жуулчдыг давхардсан тоогоор 1 сая 180 мянга хүлээн авах тооцоотой байна гэж саяхан Хятадын Хөхмөрний аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн бус хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Чэнь Мэнжюн Хүбэй мужийн И-чан хотноо илэрхийлэв.
Чэь Мэнжюн хэлэхдээ, Бээжингийн олимп болон дотоодын хууль ёсны амралтын өдөрт зохицуулалт хийснээр дотоод гадаадын нэн олон жуулчид Гурван Хавцалд ирж жуулчлах болно гэжээ.
Гурван Хавцлын том далан бол дэлхийн услалтын томоохон барилга мөн. Өнөө уг район нь Хятадын аж үйлдвэрийн аялал жуулчлалын хамгийн том үзэмжит газар болж, гурван жил дараалан давхардсан тоогоор сая гаруй жуулчин хүлээн авсан байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|