Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Лю Мин хуань 3-р сарын 20—22-ны өдөр Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 13-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Чинь Ган хэлэхдээ, Лю Мин хуаний Хятадад хийх энэ айлчлал БНСУ-ын Ерөнхийлөгч Лее МунБак тушаалд орсны дараахан Хятадад хийх чухал айлчлал юм. Энэ нь хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэхийг чухалд үзэж байгааг бүрэн харуулж байна гэжээ. \Уранго орчуулж, Цэцэн хянав\
|