• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 16:48:18    
Хот, суурины үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдэв

Синьхуа Агентлаг

      Хятадын статистикийн үндэсний газрын 14-ний өдөр нийтэлсэн хамгийн шинэ тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард хот суурины үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар нэмэгдсэн юм байна. Үүнд, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт 330 тэрбум юаньд хүрч, 12 хувиар нэмэгджээ.

      Аж ахуйн нэгжүүдийн төрөл зүйлээс нь үзвэл, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт 700 тэрбум юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 25 хувиар нэмэгдсэн байна. Шянган, Тайвань болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт тус тус бараг 50 тэрбум юань, 64 тэрбум юаньд хүрч, 33 хувь, 17 хувиар тус тус нэмэгдсэн юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\