• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 16:49:08    
Терроризмийн эсрэг тэмцлээ эрчимжүүлнэ

Жун Шин Агентлаг

      Олимпийн гал бамбарыг дамжуулах болон Олимпийн аюулгүй байдлын хэвийн үйл ажиллагааг батлахын төлөө Өрөмч хотын цагдаагийн газар нааштай арга хэмжээ авч байна гэж Шиньжяны Уйгар Үндэстний Өөртөө Засах Районы Өрөмч хотын Нийгмийг аюулаас хамгаалах газар 14-ний өдөр мэдээлсэн байна.

      Өрөмч хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга Чэнь Жуанвэй хэлэхдээ, терроризм, хагалан бутаргах хүчин, хэт даврагчид энэ гурван хүчинд хатуу цохилт өгөх бөгөөд чанга сэргийлэх болно гэжээ.

      6-р сарын 25-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын гал бамбар Шиньжянд хүрэх болно. Олимпийн наадмын гал бамбарыг Өрөмч, Кашкар, Ши Хэзй, Жичан 4 хотоор дамжуулж, тэндээс Гансү муж орох болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\