Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн Анхан шатны байгуулагын ажил хариуцсан газрын дарга Гүө Вэньцай 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, энэ оны эцэс гэхэд, Хот орж ажил хийж байгаа тариачдын Үйлдвэрчний эвлэлд элсүүлсэн хүний тоо 70 саяд хүрэх болно гэжээ.
Тэрээр Хятадын болон гадаадын сэтгүүчдэд ярилцлага өгөх үе хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын үйлдвэрчний эвлэлийн байгууллага хот орж ажиллаж байгаа тариачдын хууль ёсны эрх ашгийг хамгааалах асуудлыг чухлаас чухалд үзсээр ирсэн юм. өнөөгийн байдлаар хот орж ажил хийж байгаа тариачдын Үйлдвэрчний эвлэлд элсүүлсэн хүний тоо 62 сая орчимд хүрч, элсүүлсэн хэмжээ нь 51 хувьд хүрсэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|