• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 16:53:35    
Оюутан сурагчдад сургалтын тэтгэлэг олгох бодлогын тогтоолцоо тогтоов

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс ядуу амьдралтай оюутан сурагчдад тэтгэлэг олгох иж бүрэн бодлогын тогтоолцоо тогтоож, жил болгон ийм оюутан сурагчдад олгож байгаа зардал бараг 50 тэрбум юаньд хүрч, тэтгэлэг авч байгаа оюутан сурагчид 20 саяд хүрсэн байна гэж Хятадын Боловсролын сайд Жөү Жи 14-ний өдөр Бээжинд илэрхийлэв.

      Жөү жи хэлэхдээ, Хятад улс заавал сургах боловсролын үе шатанд сургалтын төлбөр авахгүй, сурах бичиг төлбөргүй хангах, байранд суух сурагчидад амьдралын нөхвөр олгох бодлого хэрэгжүүлж, дээд боловсрол болон дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсрол зэрэг боловсролын үе шатанд оюутан сурагчидад олон төрлийн тэтгэлэг олгох бодлого хэрэгжүүлж байна. Өнөө Хятадын дунд дээд зэргийн сургуульд тэтгэлэг авч байгаа нь оюутан сурагчдын нийт тооны 20-оос дээш хувийг эзэлж, дунд ззэргийн сургуульд тэтгэлэг авч байгаа хэмжээ нь 90 гаруй хувиас дээш байна гэжээ.

      Хятадын засгийн газар хот орж ажил хийж байгаа тариачдын үр хүүхдийн боловсролд нэн их анхаарлаа хандуулж байна. Хятад улс хөнгөлөлт үзүүлэх бодлогоор боловсролын шударга байдлыг баталгаажуулахаар чармайж байна гэж Жөү Жи илэрхийллээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\