• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 17:24:44    
Тариалангийн талбай 120 сая гагаас багагүй байхыг батална

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс тариалангийн талбайгаа 120 сая гагаас багагүй байхыг батална гэж Хятадын Нутаг дэвсгэрийн нөөц баялгийн яамны сайдын орлогч Юнь Шяосү 14-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, нутаг дэвсгэрийн нөөц баялгийг хамгаалах ба ашиглах явдал бол Хятадын үндсэн бодлого, газрыг хэмнэж, эрчимтэй ашиглах бол Хятадын урт хугацааны үндсэн чиг шугам мөн. Хятад улс тариалангийн талбайгаа 120 сая гагаас багагүй байлгах хатуу зарчим баримталж, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг баталгаажуулна гэжээ.

      Хятад улс дэлхийн тариалангийн талбайн 10 хувьд хүрэхгүй газраар дэлхийн 22 хувийн хүн амыг тэжээж байгаа бөгөөд хязгаартай тариалангийн талбай нь цаашид багасч байна. Тариалангийн талбайгаа 120 сая гагаас багагүй байлгах бол Хятдаын үр тарианы аюулгүй байдлаа баталгаажуулах улаан шугам байгаа юм./Хүчит орчуулж, Цэцэн хянав/