Хятадын Ардын УТЗЗ-ийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулган 13-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд дөрөвдүгээр бүгд хурлаа хийлээ. Уг хурлаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Жя Чинлинь УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны даргаар дахин сонгогдсоны зэрэгцээ, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 25 орлогч дарга болон Байнгын хороны 298 гишүүнийг сонгон баталсан байна.
Шинээр сонгогдсон УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга, орлогч дарга нарын дотор ардчилсан нам бүлэг болон Бүх Хятадын худалдаа үйлдвэрийн холбоо, нам бүлгийн бус зүтгэлтэн нийт 13 хүн, үндэстний цөөнхийн 5 хүн болон 4 эмэгтэй байгаа юм байна. Шинээр сонгогдсон Байнгын хорооны гишүүдийн дотор, ХКН-ын гишүүн бус 195 хүн байж, бүх гишүүдийн 60 гаруй хувийг эзлэв, үндэстний цөөнхийн гишүүн 37 , эмэгтэй гишүүн 30 байгаа юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|