Хятадын Ардын УТЗЗ-ийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулган 14-ний үдээс өмнө Бээжинд өндөрлөв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс чуулганы хаалтын ёслолд оролцов.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны даргаар дахин сонгогдсон Жя Чинлинь хаалтын ёслолыг даргалж, энэ он бол УТЗЗ-ийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны гарааны жил, ардын УТЗЗ нь нөхцөл байдлын шинэ өөрчлөлтөд зохицож, ард түмний шинэ санал хүсэлдэд нийцүүлж, өөрийн онцлог, давуулгаа гүйцэд бадруулж, улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих, төрийн үйл хэрэгт оролцож хэлэлцэх эрх үүргээ нэн сайтар хэрэгжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэхийн төлөө шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
Мөн өдрийн хаалтын хурлаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны ажлын тайлан, санал санаачилгыг шалгасан байдлын тухай тайлан, энэ чуулганы улс төрийн тогтоолыг баталсан байна.
Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх хятадын Хороо нь таван жил тутамд шинэ сонгууль хийдэг, энэ чуулган бол шинэ сонгууль хийсний дараах Бүх Хятадын Хорооны хуралдуулсан анхны жил тутмын ээлжит чуулган болно. 11 хоног чуулсан хугацаанд Хятадын нам бүлгүүд, олон үндэстэн олон давхаргын 2000 гаруй гишүүн улс орны бодлого чиг шугам, ард түмний анхаарал хандуулж байгаа халуун цэгийн асуудлаар санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд Бүх Хятадын Хорооны даргыг оролцуулсан шинэ удирдах байгууллагаа сонгосон байна.\Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|