• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-15 16:53:10    
ХИАТЕГ "3•15"-ны арга хэмжээ зохиож Бээжингийн Олимпийн наадмыг угтаж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын Иргэний Агаарын Тээврийн Ерөнхий Газар 15-ны өдөр "Олимпийн наадмыг угтахын тул хамтаар чармайн, сайн үйлчилгээ хангах жил" уриан дор, бүх Хятадын хэмжээнд 2008 оны Хятадын иргэний агаарын тээврийн салбар дахь "3-р сарын 15"-ны хэрэглэгчдийн ашиг сонирхолыг хамгаалах өдөрлөг ажиллагаа зохион явуулжээ.

     2008 он бол Бээжин хотод Олимпийн наадам болох жил юм. Агаарын тээврийн аюулгүй, хэвийн, шилдэг үйлчилгээ хангаж, Олимпийн наадам, Пара Олимпийн наадмын агаарын тээвэр болон Олимпийн наадмын гал бамбарыг Хятадын нутаг даяарт уламжлах агаарын тээврийн ажлыг баталгаажуулахын тулд, Хятадын Иргэний Агаарын Тээврийн Ерөнхий Газраас 2008 онд бүх салбарын хүрээнд "Олимпийн наадамд аюулгүй, хэвийн, шилдэг үйлчилгээ хангах жил" арга хэмжээ зохион явуулахаар шийдсэн юм. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\