• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-15 16:55:13    
Рэнь минь ри бао сонин  "Нэн сүрлэг сайхан шинэ замнал" гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Рэнь минь ри бао сонин 15-нд "Нэн сүрлэг сайхан шинэ замнал" гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлж, УТЗЗ-ын арван нэгдэх удаагаа сонгогдсон бүх Хятадын хорооны анхдагч чуулган амжилттай өндөрлөсөнд цогтой халуун баяр хүргэсэн байна.

     Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ: энэ удаагийн чуулган нь эв санаа нэгтэй, ардчилсан хоёр гол сэдвээр, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл болон ардчилсан хэлбэрийн амьдрах хүчин чадлыг харуулж, өөрчлөлт шинэчлэлтийг цаашид ахиулж, шинжлэх ухаанчаар хөгжихэд тус дөхөм үзүүлж, социалист ардчилсан улс төр байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм гэжээ.

     Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ: чуулганаар шинэ нэгэн ээлжийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны удирдах гишүүдийг сонгон гаргаж, шинэ хуучны халаа солиог амжилттай хийсэн гэжээ.

     Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнахад, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чухал үүргийг цаашид гүйцэтгүүлж, улс төрөөр зөвшилцөхийг идэвхтэй өрнүүлж, ардчилсан хяналт тавих механизмийг боловсронгуй болгож, төрийн үйл хэрэгт оролцох үр ашгийг дээшлүүлж, нам төрийн үйл хэргийн хөгжилд чухал улс төрийн тогтолцооны баталгаа хангах шаардлагатай байна гэж тэргүүн өгүүлэлд тэмдэглэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\