Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын БангИйн Хорооны жил тутмын ээлжит чуулганы 15-ны өдөр болсон бүгд хурал дээр, Ү Бангүө 11-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Бангийн Хорооны даргаар сонгогджээ. Синьхуа хороо бүрэн эрх олсгосны ёсоор Ү Бангүөгийн товч намтарыг нийтэлжээ.
Ү Бангүө, Хань үндэстэн, 1941 онд төрсөн, 1964 оны 4-р сард ХКН-д элссэн. Их сургууль төгссөн, инженер.
Ү Бангүө 1967 онд Цинхуа Их Сургуулийн Радио-электроникийн факультетийг төгссөний дараа, Шанхай хотын нэг үйлдвэрт ажиллажээ. 1991-2002 онд ХКН-ын Шанхай хотын Намын Хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч зэрэг тушаалд ажилласан байна. 2002 оноос ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр ажиллаж, 2003 онд БХАТИХ-ын Байнгын Хорооны даргаар сонгогдож, үүрэгт ажлын хугацаа нь дууссаны дараа, 15-ны өдөр 11-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Бангийн Хорооны даргаар сонгогджээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|