• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-15 20:03:40    
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпингийн товч намтар

Синьхуа Агентлаг

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулганы 15-ны өдрийн бүгд хурал дээр, Ши Жиньпин БНХАУ-ын ордогч даргаар сонгогджээ. Бүрэн эрх олгосны дагуу Синьхуа хороо Ши Жиньпингийн товч намтарыг нийтлэв.

     Ши Жиньпин, Хань үндэстэн, 1953 онд төрсөн, 1974 онд ХКН-д элссэн. Ажиллахын дагуу суралцаж аспирант төгссөн, хууль зүйн ухааны доктор. Анх Шаньши мужийн Яньчуань шяний хөдөө нутагт хөдөлбөрлөж, хожим нь Цинхуа Их Сургуулийн Химийн аж үйлдвэрийн факультетэд суралцжээ. 1982 оноос Хэбэй, Фүжянь муж зэрэг нутгуудад ажиллаж, Фүжянь мужийн дарга, ХКН-ын Фүжянь мужийн Хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, ХКН-ын Жежянь мужийн Хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын Шанхай хотын Хорооны нарийн бичгийн дарга зэрэг тушаалд ажилласан байна. 2007 оноос ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын гишүүнээр ажиллажээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\