• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-15 20:06:59    
БНХАУ-ын дарга Хү Жиньтаогийн товч намтар

Синьхуа Агентлаг

     Хятадын БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы 15-ны өдөр хийлгэсэн бүгд хурлаар, Хү Жиньтао БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар улиран сонгогдлоо.

     Синь хуа хороо нэн даруй Хү Жиньтаогийн товч намтрыг нийтлэв. Энэ намтраас үзвэл,

     Хү Жиньтао, Хань үндэстэн, 1942 онд төрж, 1964 онд ХКН-д элсүүлжээ. Их сургууль дүүргэсэн, инжнер мэргэжилтэй.

     Өнгөрсөн зууны 60-аад онд Хү Жиньтао Чинхуа их сургуулийн ус ашиглалт барилгын факультетээс төгссөний дараа Ус ашиглалт цахилгаан эрчим хүчний яамд ажиллав. Дараа нь тэрээр бүх Хятадын Залуучуудын холбооны дарга, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, ХКН-ын Гүйжөү мужийн хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын ТӨЗР-ны намын хорооны нарийн бичгийн дарга зэрэг тушаалд ажиллаж байв.

     1992-2002 онуудад Хү Жиньтао ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгийн хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БНХАУ-ын орлогч дарга, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга зэрэг тушаалд ажиллаж байв.

     2002 онд Хү Жиньтао ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын орлогч дарга, цэргийн төв зөвлөлийн орлогч даргын тушаалд байв. 2003 оноос тэрээр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн даргын тушаалд ороод одоо болтол ажиллаж байна.
\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\