УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын хорооны анхдугаар хурал 14—15-ны өдрүүдэд Бээжинд боллоо.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлин хурал дээр хэлэхдээ, саяхан сонсогдон гарсан шинэ ээлжийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын хороо нь үүрэг хариуцлага нааштай үүргэлж, ажил хэрэгчээр ажлаа өрнүүлнэ гэжээ.
Тэр хэлэхдээ, Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байнгын хороо нь улс төрийн байгууламж болон ардчиллын хэлбэрийн онцлогоо сайтар бадруулж, социолист ардчиллын улс төрийн байгуулалтыг тасралтгүй ахиулж, ХКН болон нам бус бүлэг, нам бус зүтгэлтдийн ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлд хамтран ажиллулах ажлыг сайтар хийж, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх дүрмийн байгуулалтыг эрчимжүүлэн, үүрэг хариуцлагын чадавх болон түвшинээ эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. \Номин орчуулж, хянав\
|