Хятад улс хууль зүйн орчин ахуйгаа чармайн сайжруулж, хууль зүйн шудрага байхад тус дөхөм үзүүлж байна гэж Хятадын Ардын дээд шүүх, Ардын ерөнхий прокурорын холбогдох хариуцлагатай хүн 15-ны өдөр Бээжинд дотоод гадаадын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Танилцуулснаас үзвэл, Хятадын үндсэн хуулийн тогтоолын дагуу, Ардын прокурор бол улс орны хуулийг хянан удирдах байгууллага, албан заалдлага хийх чадавхтай бөгөөд төрийн ажилтад ажил үүргээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүнийг шалган байцаах эрхтэй юм. Хятадын прокурорын байгуулаггууд сүүлийн жилүүдэд ардын хянан шалгах дүрэм зэрэг олон төрлийн арга хэмжээ авч хууль зүйн шудрага байхыг баталгаажуулсан байна. 2008 онд прокурорын байгууллагууд хүнд ноцтой эрүүгийн хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэнд хатуу цохилт өгөх, заалдлагын ажиллагаанд хуулийн хяналт тавихаа эрчимжүүлж, хууль зүйн шудрага байхыг хамгаалахаар байна.
5 жилийн турш Хятадын шүүхийн тасалсан хэргийн анхны шүүлтээр зохицуулагдсан хэмжээ 90%-д хүрчээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|