3-р сарын 15-ны өдөр нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөрлөг юм. 15-ны өдөр Хятад улс уг өдөрлөгийн хүрээнд суртал ухуулгын олон төрлийн арга хэмжээ зохион явуулжээ.
15-ны өдөр Хятадын аралжаа худалдааны үйлчилгээ эрхэлдэг 50 мянга гаруй байгууллага нэгж "жинхэнэ сайн бараа, чин үнэнч сэтгэл" уриан дор баялаг агуулга хэлбэртэй ажиллагаанууд зохион явуулсан байна.
Бээжин хотын Ши дань том дэлгүүрийн ажилтан нар хятад хэлний төв аялгуу, англи хэл болон дохионы хэлээр хэрэглэгчдэд хандан ухуулга хийж, бэлэг сэлтийн боодлыг төлбөргүй хангах, албан журмаар марктингийн менежер болох зэрэг үйлчилгээ нь хэрэглэгчдэд таалагдсан байна.
Үүнээс гадна, Хятадын ажил төрлийн нийгэмлэг, аж ахуйн газар зэрэг 30 гаруй байгууллага нэгж мөн өдөр бас Бээжинд "хэрэглээ болон хариуцлага" сэдэвт дээд зэрэглэлийн чуулга уулзалт хийж, нийгмийн үүрэг хариуцлагаа эрчимжүүлэн, Олимпийн наадамд зах зээлийн хэрэглээний сайн сайхан орчин ахуй бүрдүүлэн өгөнө гэж амлахлт хийжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|