Хятадын Хүнс, Эм Бэлдмэлийн Ажлын Хяналт, Удирдлагын Үндэсний Газрын орлогч дарга Ү Жэнь 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, сэргээшийн талаарх ажлын удирдлагыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагынхан авч хэрэгжүүлсэн байна. 2008 оны Олимпийн наадамд оролцогч тамирчдад шударга, сайхан орчин ахуйг Хятадын Засгийн газар хангана гэлээ.
Сэргээшийг эх үүсвэрэс нь шалгах ажлаа холбогдох байгууллагынхан эрчимжүүлж байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|