Энэ онд ТӨЗР нь 200 сая гаруй юаний хөрөнгө оруулан, тариалан, мал аж ахуйн салбарт онцлог үйлдвэр аж ахуйн байгуулалтын төсөл хэрэгжүүэх гэж байна.
Түвдийн Тариалан, мал аж ахуйн танхимын хийсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, бүх Түвдийн хэмжээнд өнөө 400 мянга гаруй тариачин, малчин онцлог үйлдвэр аж ахуйн төсөлд оролцож, тариалан мал аж ахуйн онцлог ажил төрөл нь Түвдийн тариачин, малчдын орлогоо нэмэгдүүлэх шинэ зам суваг боллоо. Эдгээр онцлог төсөлд бохирдуулалтгүй хүнсний ногоо, шилдэг үүлдрийн үхэр, хонь тэжээж үржүүлэх зэрэг багтаж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын Засгийн газар Түвдийн тариалан, мал аж ахуйн онцлог йлдвэр аж ахуйн хөгжүүлэх төслийг улс орны төлөвлөгөөнд хамруулж, 2007 оноос хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтын ажил хиж эхэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|