• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-17 14:58:31    
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр чуулганаар сонгогдсон шинэ удирдагчдыг анхааралдаа авч байна

Синьхуа Агентлаг

      Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжинд чуулж байгаа хоёр чуулганаар сонгогдсон шинэ удирдагчдын тухай мэдээг тус бүр мэдээлсэн бөгөөд шинэ удирдагчдад нүүрлэж байгаа өрсөлдөөн болон асуудлыг анхааралдаа авсан байна.

      Ассошэйтэд пресс агентлаг, Франц Пресс Агентлаг, Рейтер Агентлаг зэрэг дэлхийн том том мэдээлэх агентлагууд 15-ны өдөр олон нэвтрүүлэг болон мэдээллээр Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаар мөн өдөр Хү Жинь таог Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгосон, Ү Бан гүөг Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны дарга, Ши Жинь пинг Хятад улсын орлогч даргаар сонгосныг мэдээлсэн байна.

     Ассошэйтэд пресс агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, Хү Жинь тао зэрэг удирдагчдын удирдлага доор сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, олон улс дахь дүр дөрөх ч тогтвортой дээшилсэн байна гэж мэдээлээд Хятадын шинэ үеийн удирдачид зам харилцаа, цахилгаан эрчим хүч, засаг захиргааны төлөвлөгөө зэрэг "хүнд хэцүү өрсөлдөөн"-д нүүрлэж байна гэж тэмдэглэсэн байна.

      ТАСС, Жи Жи Агентлаг, EFE агентлаг ч Хятадын шинэ үеийн удирдагчдын сонгогдсон байдлыг мэдээлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\