Хятадын орон сууц болон хот хөдөөгийн барилгын яамны орлогч сайд Чи Жи 17-ны өдөр Бээжинд Хятадын ба гадаадын сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, орон сууцыг хямдаар түрээслэх дүрмийн ачаар, Хятадын бага орлоготой 950 мянган айлын орон сууцны нөхцөл бололцоо сайжирсан байна гэжээ.
Чи Жи хэлэхдээ, орон сууцны хямдаар түрээслэх дүрэм бол Хятадын одоогийн хэрэгжүүлж байгаа орон сууцны баталгааны системийн хамгийн гол бүрэлдэхүүн нь юм. 2007 оноос эхлээд, Хятадын орон сууцны хямдаар түрээслэх дүрмийн байгуулалт тодорхой хэмжээгээр түргэн болж, үүнээс бага орлоготой айлууд явах тусмаа нэн илүү үр өгөөж хүртэж байна гэжээ.
Чи Жи хэлэхдээ, энэ онд төв санхүүгийн орон сууцны хямдаар түрээслэх дүрмийн байгуулалтад хэргэлсэн хөрөнгө мөнгө 6 тэрбум 800 сая юаньд хүрч, 2007 оныхоос 1 тэрбум 700 сая нэмэгдсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|