Хятадын Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилгын Яамны орлогч сайд Чи Жи 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, өнгөрөгч зууны 80-аад онд орон сууцны тогтолцоонд өөрчлөлт хийснээс хойш, хот суурины иргэдийн орон сууцны нөхцөл байдал цаашид сайжирч, хүн тутамд оногдох орон сууцны дундаж талбай нь анх 8 квадрат метрт хүрэхгүй байснаас нэмэгдээд 28 квадрат метр болсон байна.
Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе, Чи Жи хэлэхдээ, Хятадын Засгийн газар иргэдийн орон сууцны асуудлыг чухалд үзж байна. 2007 оны 8-р сард Төрийн Зөвлөл "Хотын бага орлогтой гэр бүлийн орон сууны асуудлыг зохицуулах тухай санал" нийтэлж, орон сууцны баталгааны тогтолцооны зорилт болон хүрээ хэмжээг дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын уг тайландаа бас орон сууцны баталгааны тогтолцоо тогтоох ажлыг эрчтэй хийнэ гэж тодорхой шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Засгийн газрын байгууламжид Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилгын Яамыг эмхлэн байгуулсан нь орон сууцны асуудлыг зохицуулах асуудлыг Хятадын Засгийн газар чухалд үзэж, шийдвэр зоригтой байгаагааг харуулж байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|