Хятадын орон сууцны үнэ ханшны өсөлт намдаж байгаа нь зохицуулалтын арга хэмжээ үр ашигтай болж байгааг харуулж байна гэж Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн барилгын яамны орлогч сайд Чи Жи 17-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Дотоод гадаадын сэтгүүлчид ярилцлага өгөх үе Чи Жи хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын орон сууцны үнэ ханш үргэлжлэн өсч, маш олон асуудал буй болгосон байна. Ноднины 4-р улирлаас хойш, Хятадын орон сууцны үнийн өсөлт буурч, орон сууцны үнэ нь нэлээд түргэн өсч байсан зарим хотод орон сууцны үнэ нь буурсан байна, энэ бол сайн үзэгдэл мөн, засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлд авсан зохицуулалтын арга хэмжээнүүд үр ашигтай болж, орон сууцны зүй зохистой эрэлт зохих хэмжээгээр баталгаажсан байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|