• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-17 17:22:11    
Гадаадын хэвлэл мэдээлэл хоёр чуулганаар сонгогдсон удирдах хүмүүсийг анхаарч байна

Синьхуа Агентлаг

      БХАТИХ-ын чуулган болон УТЗЗ-ын чулганаар сонгон гаргасан шинэ удирдах хүмүүсийн тухай мэдээг гадаадын хэвлэл мэдээлэлийнхэн сүүлийн үе мэдээлцгээсэн бөгөөд шинэ сонгогдсон удирдах хүмүүст нүүрлэж байгаа өрсөлдөөн сорилт болон сэдвүүдэд анхаарлаа хандуулж байна.

     АР, АFP, Reuters зэрэг дэлхийн том том агентлаг 15-ны өдөр олон эх бичиг нэвтрүүлж, Хятадын 11 дэх удаагаа сонгогдсон АТИХ-ын анхдугаар чуулганаар 15-ны өдөр Хү Жиньтаог Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар, Ү Бангүөг 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны даргаар, Ши Жинпинг Хятад улсын орлогч даргаар сонгосон мэдээг мэдээлсэн банйа.

     АР-ын мэдээлэлд, Хү Жиньтао нарын зэрэг хүмүүсийн удирдлага дор, сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг үргэлжлэн түргэн өсөн нэмэгдэж, олон улс дэх дүр төрх нь тогтуун дээшилсэн банйа гэжээ. Мэдээлэлд тэмдэглэхдээ, Хятадын шинэ сонгогдсон төрийн удирдах хүмүүст "Хатуу сорилт" тулгарч байна, тухайлбал зам харилцаа, цахилгаан эрчим хүч, засаг захиргааны төлөвлөгөө зэрэг талын асуудалд тулгарч байна гэжээ.

     11 дэх удаагаа сонгогдсон АТИХ-ын анхдугаар чуулганаар 16-ны өдөр Вэнь Жябаог Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болгохоор тогтоосоны дараа, АР, АFP, Reuters, Жижи агентлаг, Киодо агентлаг зэрэг гадаадын хэвлэл мэдээлэлийнхэн нэн даруй энэ мэдээг мэдээлсэн бөгөөд шинэ сонгогдсон засгийн газарт юмний үнийн өсөлтийг тогтоон барих, Бээжингийн олимпын наадмыг сайн эрхлэх зэрэг сорилтод тулгарч байна гэж тэмдэглэсэн банйа. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\