Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Бээжинд 11 дэх удаагаа сонгогдсон БХАТИХ-ын анхдугаар чуулганд уригдан оролцсон Шянган онцгой районы засаг дарга Зэн Иньчуань болон Аомэний онцгой районы засаг дарга Хэ Хөүхуатай тус тус уулзсан байна.
Хү Жиньтао Зэн Иньчуаньтай уулзах үе хэлэхдээ, онцгой районы захиргаа болон Шянганы олон салбарынхны хамтын чармайлтаар Шянганы байдал хөгжлийн аятай чиглэлээр хөгжиж байна гэжээ. Засаг дарга болон онцгой районы захиргаа нь лавтай бүх хүчээрээ чармайн, хуулийн дагуу засаглал явуулж, эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулж, ардчиллыг урагш ахиулан, эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлэх зэрэг талаар шинэ амжилтанд хүрч, нэг оронд нийгмийн хоёр систем хэрэгжүүлэх ауга их үйлсийг Шянганд амжилттай биелүүлэхийн төлөө шинэ хувь нэмэр оруулна гэдэгт Төв хороо итгэж байна гэжээ.
Аомэний онцгой районы засаг дарга Хэ Хөүхуатай уулзах үе Хү Жиньтао хэлэхдээ, засаг дарга болон онцгой районы захиргаа нь лавтай хуулийн дагуу засаглал явуулж, нааштай чармайн ажиллаж, Аомэний өргөн олон иргэдийг удирдан эдийн засгийн эрүүл саруул хөгжилд тус дөхөм үзүүлэн, нийгмийн тогтвортой байдал болон эвсэг зохицонгуй байдлыг хамгаалж, Аомэний нэн сайн сайхан ирээдүйг нээх болно гэдэгт Төв хороо итгэж байна гэжээ. \Номин орчуулав\
|