• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 10:30:57    
Социалист орчин үеийн болгох байгуулалтаа түргэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, чинээлэг нийгмийг цаашид бүх талаар байгуулж, социалист орчин үеийн болгох байгуулалтаа түргэтгэнэ гэлээ.

     Шинэ сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын анхдугаар чуулганы 18-ны өдрийн хаалтын хурал дээр дарга Хү Жиньтао ингэж илэрхийлжээ. Тэр хэлэхдээ, Хятад улсын өөрчлөлт хөгжил нь зангилаагийн үе шатандаа орж, шинэ байдал шинэ үүрэгт тулгарч байна. Шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг гүнзгийрүүлэн бодитойд хэрэгжүүлж, үзэл санаагаа цаашид чөлөөлөн, өөрчлөлт нээлтийг баримталж, шинжлэх ухаанч хөгжилд тус дөхөм үзүүлэн, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулах хэрэгтэй гэлээ.

     Урагшлах замд ямар бэрхшээл эрсдэл тохиолдсон ч гэсэн, Хятадын онцлогтой социализмийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, эв санаа нэгтэйгээр шуурхай дэвшиж, жаргалантай үед сэрэмжтэй байж, хатуу шаргуу ажиллаж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үйлсийн шинэ амжилтад эрхбиш хүрч, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлж, хүн төрөлхтөний төлөө нэн их шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\