11-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар чуулган хэлэлцэх хэргээ бүхнийг хэлэлцэж дусгасныхаа дараа , 18-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөжээ.
Хятад улсын Даргаар дахин сонгогдсон Хү Жиньтао хаалтын хурал дээр хэлэхдээ, үндсэн хуулиар олгосон ариун тархан үүрэг хаиуцлагаа шударгаар хэрэгжүүлж, албан тушаалдаа нямбай хандаж, шаргуу ажиллан, ард түмэндээ үйлчилж, улс орныхоо төлөө хүчээ шавхан зүтгэж, төлөөлөгчид болон Хятадын үндэстнүүдийн ард иргэдийн хүсэл найдлагыг яасан ч хүсэрдүүлэхгүй гэжээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ү Бангүө хэлэхдээ, ард иргэдийн язгуур ашгиг сонирхолыг хамгаалж эдлүүлнэ гэлээ.
11-р сонгуулийн Бүх Хятадын Төлөөлөгчдийн Их Хурал болон түүний Бангын Хороо нь ХКН-ын удирдлагыг баримтлах, ард түмэн эзэн мэдэх, хуулийн дагуу улсаа засхыг уялдуулан, ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог сайтар баримтлан төгөлдөржүүлж, улс орноо хуулийн дагуу засах үндсэн чиг шугам, стратегийг тууштай сайн хэрэгжүүлнэ гэл Ү Бангүө хэллээ.
Хаалтйн хуралл дээр 3000 шахам төлөөлөгч мөн Засгийн газрын ажлын тайланы тухай тогтоолын төсөл, төлөвлөгөө болон төсвийн тайлны тухай тогтоолын төсөл, Ардын Дээд Шүүх болон Ардын Дээд Поркуроын Газрын ажлын тайланы тухай тогтоолын төсөл зэрэг асуудлыг авч хэлэлцэн саналаа өгсөн байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|