• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 11:23:49    
Бээжингийн олимпийг эсэгрүүцэх бол "хамгийн бүтэлгүй санаа"

Хятадын Олон Улсын Радио

      Америкийн тамирчид Бээжингийн олимпийн наадамд лавтай оролцно гэж Америкийн Олимпийн хороо орон нутгийн цагаар 17-ны өдөр дахин илэрхийлсэн бөгөөд Бээжингийн олимпийн наадмыг эсэргүүцэх нь "хамгийн бүтэлгүй санаа" гэж хэлсэн байна. Америкийн Олимпийн хорооны төлөөлөгч Даррил Сеибел хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө ингэж илэрхийлсэн юм. Хятад улс олимпийн наадам зохион бахйгуулахын сайн тал улам ирэх тутам харагдах болно гэж Америк үзэж байна гэж Сеибел хэлэв.

      Тэрээр цааш нь хэлэхдээ, өнгөрсний олимпийн наадамтай адилаар Америкийн тамирчдын олонх нь зохион байгуулагч орны зочин мөн. Дэлхийн олон газрын тамирчид үзэгчдийг угтахын төлөө гаргасан Бээжингийн хүчин чармайлтад бид баярлан талархаж байна гэжээ.

     Америкийн Олимпийн хорооны дарга П. Юеберрот саяхан олимпийг улс төржүүлж болохгүй гэж цохон тэмдэглэсэн юм. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмыг эсэргүүцэх нь огт ач холбогдолгүй төдийгүй тамирчидад хэрэггүй, шудрага бус шийтгэл болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\