• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 11:49:07    
Түвдийн хөгжил дэвшлийг хэн ч хориглож чадахгүй

Хятадын Олон Улсын Радио

      Түвдийн хөгжил дэвшлийг хэн ч хориглож чадахгүй, эх орныг халаан бутраах ямарваа санаархал нь Түвдийн ах дүү нарыг оролцуулсан нийт Хятадын ард түмний эрс эсэргүцэлд учрах нь лавтай юм гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Жяньчао 17-ны өдөр хэллээ.

     Сурвалжилагчийн сонирхосон холбогдох асуултанд тэрээр хариулж хэлэхдээ, 14-ний өдөр Лхас хотхд гарсан цохиж балбачиж, дээрэмдэж шатаасан хүчирхийллийн ноцтой гэмт үйл ажиллагаа нь орон нутгийн ард түмний амь нас, эд хөрөнгөд маш их гарз хохирол учруулж, орон нутгийн нийгмийн дэг журмыг ноцтой хохироосон байна. Энэ бол Далайгийн бүлгийн зохион байгуулсан, хуйвалдсан, нарийн нягт зохион төлөвлөсөн, өдөөн дэврээсэн, дотоод гадаадын "Түвдийг тусгаар тогтнуулах" хаглаан бутраах хүчний сүлбээлдэн үйлдсэн хэрэг мөн. Эдгээр хууль бус этгээдийн үйл ажиллагаа бол "энх тайван сүр үзүүллэг" биш, харин хүчирхийллийн гэмт хэрэг мөн. Түвдийн Өөртөө Засах Районы холбогдох салбар хуулийн дагуу энэ хэргийг шийдвэрлэсэн нь нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж, улс орны эрх зүйг хамгаалж, Түвдийн үндэстнүүдийн ард түмний язгуур ашиг сонирхолыг хамгаалахын төлөө юм. Энэ хэргийг шийдвэрлэх бүх явцад хууль хэрэгжүүлэгчид маш их тэвчээртэй байлаа. Энэ хэрэг нь Далайгийн бүлгийн хаглаан бутраах мөг чанар хийгээд түүний сурталчилдаг "энх тайван", "хүчирхийллийн бус" гэдэг нь худал хуурамч гэснийг дахин илчилсэн байна. Үнэн баримтыг хүндэтгэж, үнэн худлыг ялгахыг холбогдох орнуудод хүсч байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\