Хятад Орос Монголын шинжлэх ухаан техникийн Манжуурын 5-р үзэсгэлэн жич Хятад Орос Монголын дээд шинэ техникийн барааны яармаг энэ оны 7-р сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд ӨМӨЗР-ны Манжуур хотод болно.
"Хамтын ажиллагаа, Шинийг нээх, Хамтаар ялах "-р гол сэдэв болгосон энэ удаагийн шинжлэх ухаан техникийн үзэсгэлэнгийн зорилго нь Манжуур хотын хойш нээлттэй байх цонх болсон үүргийг цаашид гүйцэтгүүлж, Хятад Орос Монголын шинжлэх ухаан техникийн солилцоо болон хамтын ажиллагааны таатай орчинг бий болгох гэсэн болно.
Уг шинжлэх ухаан техникийн үзэсгэлэнг Хятадын шинжлэх ухаан техникийн яам, Оюуны өмчийн үндэсний газар, Хятадын шинжлэх ухааны академи, ӨМӨЗР-ны засгийн газар эрхлэн явуулна.
Манжуур хот бол Хятад Орос Монгол гурван орны уулзарт байдаг, Хятад Оросын солилцоо хамгийн их байгаа боомт юм. 2007 онд, Хятад Орос Монголын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэнгээр нийт 59 төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээрийн хэмжээ нь 1 тэрбум 400 сая шахам юаньд хүрсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|